Том Хэнкс, Майкл Жордан, Эллен ДеЖенерес болон бусад одууд Цагаан ордонд mannequin challenge хийлээ
Хамгийн шилдэг mannequin challenge
Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон бол АНУ-ын иргэний хамгийн дээд шагнал нь байдаг. Тэгвэл өчигдөр ерөнхийлөгч Барак Обама сагсан бөмбөгч Майкл Жордан, жүжигчин Том Хэнкс, Эллен ДеЖенерес, Роберт Де Ниро, дуучин Дайана Росс, бизнесмен, хандивлагч Билл ба Мелинда Гейтс, архитектор Фрэнк Гери зэрэг 21 хүнд үндэсний эрх ашгийн төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байна
Энэхүү шагналын эзэд сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа mannequin challenge-ыг огт өөр түвшинд аваачлаа. Тэд Цагаан ордонд болсон уг нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын үеэр яг л манекен шиг хөшин зогссон байна. Ингээд салбар, салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүс нэг дор цугларсан mannequin challenge-ыг хамтдаа харцгаая.