Хайх

Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулна

Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулна

“Astronomical”

Text: Бюро 24/7


Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулахаар боллоо. Тодруулбал Epic Games компанийн мэдэгдэж буйгаар Трэвис Скотт Fortnite тоглоом дотор "Astronomical"  хэмээх  тоглолт болоод сорилт тоглоомуудаас бүрдэх эвентийг эхлүүлээд байгаа юм. Дөрөвдүгээр сарын 23-нд болох анхны виртуал тоглолт Америк тивийн тоглогчдод зориулагдах бол Европ болон Ойрх Дорнодын тоглогчид 4-р сарын 24-нд, харин Ази тив болон Далайн орнуудын тоглогчид дөрөвдүгээр сарын 25-нд тоглолтыг үзэх боломжтой байна.

Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулна (фото 1)

Түүнчлэн тоглоом дахь сорилтуудыг биелүүлснээр Трэвис Скоттын сэдэвтэй эможи, өмсгөлийг олж авах боломжтой ажээ.

Хэрэв Трэвис Скоттын виртуал тоглолтыг үзэхийг хүсч байвал Fortnite тоглоомын хамгийн сүүлийн хувилбарыг татаж аваарай. Түүнчлэн цагийн хуваарийг сайтар тооцоолон тоглолт эхлэхээс 30 минутын өмнө тоглоомд нэвтэрсэн байх хэрэгтэйг Epic Games компани зөвлөж байна.

Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулна (фото 2)

Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулна (фото 3)

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх