Хайх

Виктория Бекхэм Spice Girls хамтлагт эргэн нэгдэхээс татгалзлаа

Виктория Бекхэм Spice Girls хамтлагт эргэн нэгдэхээс татгалзлаа

Шүтэн бишрэгчдээ гонсойлгосон байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ сарын эхээр Их Британийн домогт Spice Girls охидын хамтлаг 2018 онд шинэ цомгоо бичүүлэхээр дахин нэгдэнэ гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Дахин нэгдэх санааг Мел Си гаргасан бөгөөд олон жилийн турш тус хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларахыг эсэргүүцсэн Виктория Бекхэм ч энэ төсөлд оролцоно гэсэн мэдээлэл Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан юм.

Тэгвэл Spice Girls хамтлагийн экс гишүүн, дизайнер Виктория Бекхэм NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ мэдээллийг эсэргүүцсэн байна. Тэрээр "Ийм зүйл болохгүй. Гэхдээ Spice Girls үнэхээр гайхалтай байсан. "Охидын хүч" үргэлж бидэнтэй хамт байх болно. Мөн бидний итгэдэг зүйлстэй хамт оршин тогтносоор л байна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж ярьжээ.

Ямартаа ч ирэх жил Их Британийн домогт хамтлаг Виктория Бекхэмгүй эргэн нэгдэх бололтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх