Хайх

Виртуал аялал: Венецийн архитектурын биеннал

Виртуал аялал: Венецийн архитектурын биеннал

Google Arts and Culture

Text: Buro.Mongolia


Зураг:

Google Arts and Culture Венецийн архитектурын XV биенналын бүх павильонуудаар онлайн аялал хийх боломж олгож байна

Архитектурын XV биенналын бүх павильонуудаар орж үзэхийн тулд заавал ч үгүй Венец явах шаардлагагүй боллоо. Харин Google Arts and Culture вебсайт дээр архитектурын биенналын тайлбар, зураг, видео оролцогчдын ярилцлага бүхий маш дэлгэрэнгүй каталогийг байршуулжээ.

Улмаар Google-ийн ачаар бид архитектурын биенналын 88 төсөл, 65 павильон, гурван тусгай төсөл, тусгай хөтөлбөрийн 20 үзэсгэлэнг үзэх боллоо. Энэхүү цуглуулгад ойролцоогоор нийт 4,000 материал багтжээ. Үүнээс гадна үзэсгэлэнд оролцсон улс орнуудын павильоныг эрхлэн гаргагчдын тайлбар болон оролцогчдын 122 видеог дэлгэсэн байна. Үүнд дуучин Magnolian буюу Б.Дөлгөөний Хонг Конгийн архитекторуудтай хамтран хийсэн төсөл ч бас бий. 

Энэхүү төслийг iOS болон Android үйлдлийн системүүдэд зориулсан "Google Arts and Culture" апп дээр үзэх боломжтой. Та вебсайт болон аппаар орж үзэхдээ өөрийн Google хаягаараа нэвтэрч, таалагдсан бүтээлүүдээ тэмдэглэн, өөрийн гэсэн цуглуулга үүсгэж болох юм шүү.

Google Arts and Culture бол анх 2011 онд нээлтээ хийсэн асар өргөн цар хүрээтэй интернет тавцан бөгөөд урлагийн бүтээлүүдийн зургийг маш өндөр нарийвчлалтайгаар хэрэглэгчдэд хүргэдэг юм. Тус вебсайтаас зөвхөн алдартай уран бүтээлчдийн зургийг үзээд зогсохгүй, Цагаан ордноор зугаалж, С.А. Есениний нэрэмжит Москвагийн үндэсний музейтэй танилцаж болно.

цааш үзэх