Хайх

Вольфганг Баттрессын “Зөгийн үүр” бүтээл “Kew Gardens” цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлээ

Вольфганг Баттрессын “Зөгийн үүр” бүтээл “Kew Gardens” цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлээ

Үзэсгэлэнт инсталляц

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 2015 онд Миланы үзэсгэлэн яармагт танилцуулагдаж байсан энэхүү бүтээл Лондон хот дахь Хатан хааны “Kew Gardens” ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд тавигджээ

"Hives" буюу "Зөгийн үүр" нэртэй аварга том торон цогцолбор нь 170,000 хөнгөн цагаан хэсгээс бүрдсэн бөгөөд ойролцоогоор 40 тонн жинтэй. Дээшээ мушгирсан хэлбэртэй энэхүү инсталляц нь доор нь зогсож буй үзэгчийг гэрэл, хэлбэр дүрс болон дуу авианы нөлөөгөөр бүрхэх болно.

"Hives" инсталляц хоёр хоногийн өмнө Кью цэцэрлэгт хүрээлэнд дахин нээгдсэн нь маш онцгой тохиолдол болжээ. Учир нь Миланы үзэсгэлэн яармагт оролцсон бүтээл өмнө нь хэзээ ч Их Британид дахин танилцуулагдаж байгаагүй аж.

Вольфганг Баттрессын “Зөгийн үүр” бүтээл “Kew Gardens” цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлээ (фото 1)Вольфганг Баттрессын “Зөгийн үүр” бүтээл “Kew Gardens” цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлээ (фото 2)Вольфганг Баттрессын “Зөгийн үүр” бүтээл “Kew Gardens” цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлээ (фото 3)Вольфганг Баттрессын “Зөгийн үүр” бүтээл “Kew Gardens” цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлээ (фото 4)

цааш үзэх