Хайх

Яг л кино шиг: Уэс Андерсоны ертөнцийг санагдуулам аяллын хөтөч ном

Яг л кино шиг: Уэс Андерсоны ертөнцийг санагдуулам аяллын хөтөч ном

@AccidentallyWesAnderson

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт кино найруулагч Уэс Андерсоны кинонд гардаг мэт бодит амьдрал дээр оршдог архитектур, интерьер дизайн, хээ угалзуудын зургийг нийтэлдэг @AccidentallyWesAnderson Instagram хуудсыг үүсгэн байгуулсан Уолли Коваль аяллын хөтөч ном хэвлэн гаргах гэж байна. "Accidentally Wes Anderson" нэртэй энэхүү номонд Уэс Андерсоны уран дүрслэлийн ертөнцийг санагдуулам дэлхийн өнцөг булан бүрт байрлах сонирхолтой газруудыг харуулах юм. Жишээ нь тэгш хэмтэй барилгууд, эртний зочид буудлуудын интерьер, усан сан, ретро галт тэрэгнүүд, үзэсгэлэнт далайн эргүүд, гэрэлт цамхгуудыг үзэж болно.

Уг хөтчид дэлхийн 50 гаруй улсын нийт 200 гэрэл зургийг цуглуулжээ. Зураг бүрт тухайн газар болон хүмүүсийн тухай түүх, тайлбаруудыг багтаасан байна. Уолли Коваль номыг хэвлэн гаргахын тулд нийт 18 сарын хугацаанд материал цуглуулсан бөгөөд зарим зургууд анх удаа нийтлэгдэж байгаа юм.

"Accidentally Wes Anderson" ном 2020 оны аравдугаар сарын 20-нд худалдаанд гарна. Харин та үүнээс өмнө номыг урьдчилан захиалж болно.

Сонирхуулахад @AccidentallyWesAnderson Instagram хуудас нь анх Reddit дээрх сэдвээс эхэлсэн бөгөөд зохиогч өөрийн "олдворуудаа" бусадтай хуваалцдаг байжээ. Харин одоо дэлхийн өнцөг булан бүрт аялагчид Уэс Андерсоны стилийн зургуудыг илгээдэг бүхэл бүтэн нийгэмлэг үүсчээ.

 

 

цааш үзэх