Лондон хотноо Йожи Ямамотогийн үзэсгэлэн гарна
Амьд үзүүлбэрүүдтэй
7-р сарын 31-ны өдөр Лондон хотын "Live Archives" Орчин үеийн загварын хүрээлэнд Японы загвар зохион бүтээгч Йожи Ямамотогийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Нийт 60 гаруй загвар энд толилуулагдах ба уран бүтээлчийн дээр үеийн загваруудаас ч орох юм байна. Жишээ нь түүний 1981 онд бүтээсэн алдарт цуглуулгын нүүр будалтгүй моделиуд амилуулж байсан болхидуу гэмээр гуталтай загварын чиг хандлага багтсан. Энэ загвар нь Йожи Ямамотог тодорхойлох билгэ тэмдэг болж үүний шүтэн бишрэгч, хэрэглэгчдийг "хар хэрээ" гэж хоч авсан юм. Энгийн үзэсгэлэнг бодвол энэ удаагийн үйл ажиллагаанд маникан биш загвар өмсөгчид оролцох онцлогтой. Ямамотогийн хэлснээр түүний хувцасуудыг олон янзаар өмсөх боломжтой учраас зөвхөн "амьдаар" үзүүлэх нь зүйтэй гэжээ. Үүнээс гадна зарим нэгэн загварууыг нь энэ үеэр ирсэн үзэгчид худалдан авах боломжтой юм байна. Йожи Ямамотогийн "SHOWSPACE" үзэсгэлэн 8-р сарын 8-н хүртэл үргэлжлэх болно.