Хайх

Йоко Оно, Жон Леннон нарын хайрын түүхээр кино хийнэ

Йоко Оно, Жон Леннон нарын хайрын түүхээр кино хийнэ

Кино зохиол дээр Йоко Оно ажиллана

Text: Buro.Mongolia


Зураг:

Продюсер Майкл Де Лука The Beatles хамтлагийн үүсгэн байгуулагч Жон Леннон ба японы уран бүтээлч Йоко Оно нарын хайр дурлалын түүхийг дэлгэцийн бүтээл болгох гэж байна. The Hollywood Reporter вебсайтын мэдээллэж буйгаар кино зохиолыг Энтони Маккартен Йоко Онотой хамтарч бичих гэнэ.

"Энэ кино нь хайрын түүх ба идэвхтэй иргэний байр суурийг харуулсан. Бид залуу үеийнхнийг өөрийн үзэл бодлыг хамгаалж чаддаг байгаасай гэж хүсч энэхүү киног бүтээж байна. Зөвхөн ингэснээр л тэд өөрсдийн бүтээхийг хүссэн нийгэмдээ амьдарч чадна" гэж продюсер онцлон хэлжээ.

Жон Леннон, Йоко Оно нар 1966 онд Лондон хотын нэгэн үзэсгэлэн дээр танилцаж байжээ. Тухайн үед Йоко Оно өөрийн өвөрмөц урлагийн туршилтуудаараа дуучны анхаарлыг маш их татсан байна. Тэд 1969 онд Гибралтарт гэрлэсэн бөгөөд тэр жилдээ "The Ballad of John and Yoko" гэдэг дууг Жон Леннон эхнэртээ зориулж бичжээ.

Одоогийн байдлаар энэхүү кино хэзээ гарах нь тодорхойгүй байна.

цааш үзэх