Zaha Hadid Design Лея гүнжийн үсний хэлбэртэй ширээ бүтээлээ
16,000 еврогийн үнэтэй
Zaha Hadid Design студи францын Leblon Delienne компанитай хамтран нэгэн сонирхолтой бүтээл танилцууллаа. Тэд "Оддын Дайн" кинонд гардаг Леа гүнжийн үсний хэлбэрээс санаа авч, кофены ширээ бүтээжээ. Энэхүү ширээ нь хар, цагаан, металл ба сувдан өнгийн сонголттой худалдаанд гарсан байна. Тэгэхдээ "Оддын Дайн" киноны шүтэн бишрэгчид энэхүү бүтээлийг өөрийн болгохыг хүсвэл 16,000 евро бүхий өндөр үнэ төлөх хэрэг гарах нь ээ.
Эргэн сануулахад "Оддын Дайн" киноны Лея гүнжийн дүрд тоглосон жүжигчин Кэрри Фишер өнгөрсөн оны сүүлээр таалал төгссөн билээ. Гэхдээ Кэрри Фишер өөд болохоосоо өмнө "Оддын Дайн" киноны наймдугаар ангийн зураг авалтыг хийж амжсан юм. Тиймээс бид түүнийг 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийх "Star Wars: The Last Jedi" киноноос олж харах болно.