Хайх

Заха Хадид уулын музейн барилгын ажлаа дууслаа

Заха Хадид уулын музейн барилгын ажлаа дууслаа

Уулчин Райнхольд Месснерт зориулж


Зураг:

Райнхольд Месснертийн амбицаар Итали улсын өмнөд Тирол нуруунд уулын спортыг сурталчилах шинэ музей байгуулагдлаа

Алдарт уулчин Өмнөд Тирол нуруунд байгуулагдсан шинэ музейн барилгыг  Заха Хадидын архитекторын компаниар гүйцэтгүүлэхээр захиалсан байна. Музейн барилга уулнаас төвийж гарсан, далайн түвшингөөс 2275 метрийн өндөрт, 240 градусын тоймтой, цацрагт титэм хэлбэртэй болжээ. Музей Кронплатц нэртэй ууланд байрлах учраас барилгыг титэм хэлбэрийн загвартай байх шийдэл гаргасан байна. Шинэ музейд "MMM-Corones" гэх нэр өгсөн ба Messner Mountain Museum Corones гэх үгний товчлол юм.

"Кронплатц дахь музейдээ би орчин үеийн уулын спортын түүх болон 250 жилийн турш хөгжиж ирсэн энэ спортын тоноглол, хэрэглэлийн тухай үзүүлнэ. Түүнчлэн би Маттерхорн, Серро-Торре, К2 гэх зэрэг дэлхийн гайхамшигт оргилууд дээр болсон ялалт болон эмгэнэлт үйл явдлуудын тухай гаргана. Уулын спортын тухай мэдлэгээ би бусдад дэлгэхдээ хувийн цуглуулгын нандин зүйлс, урлагийн бүтээлүүдийн тусламжтайгаар харуулах ба энэ бүхэн гайхамшигт уулсын дунд байрлана гэдэг нь үнэхээр сайхан" гэж шинэ музейн тухайгаа Месснер тайлбарлажээ.

Заха Хадид уулын музейн барилгын ажлаа дууслаа (фото 1)

Заха Хадид уулын музейн барилгын ажлаа дууслаа (фото 2)

цааш үзэх