Хайх

Жастин Бибер Билли Айлишийг хамгаалахыг хүсэж байна

Тэрээр энэ талаар нулимс дуслуулан ярьжээ

Text: Buro.Mongolia


Дуучин Жастин Бибер Apple Music-д өгсөн ярилцлагынхаа үеэр Билли Айлишийн талаар ярьжээ. Тэрээр залуу дуучныг супер од гэж хэлэхийн зэрэгцээ түүнийг хамгаалахыг хүсэж буйгаа дурдсан байна.

"Надад хэцүү байсан. Би хөгжмийн ертөнцөд маш залуудаа хөл тавьж, ямар алхам хийхээ ч мэдэхгүй байсан. Хүн бүр л надад хайртай гэж хэлдэг байсан мөртлөө хормын зуур л нүүр буруулдаг байв. Хэрэв би түүнд хэрэг болбол үргэлж дэргэд нь байх болно. Тийм ээ, би түүнийг хамгаалахыг хүсэж байна. Би түүнийг миний туулсан зүйлсийг туулаасай гэж хүсэхгүй байна. Би ер нь хэнд ч үүнийг хүсэхгүй" гэж Жастин Бибер нулимс дуслуулан ярьжээ.

Харин Билли Айлиш ярилцлагын хэсгийг өөрийн Instagram хуудастаа нийтэлсэн байна.

View this post on Instagram

stream changes

A post shared by BILLIE EILISH (@billieeilish) on

Эргэн сануулахад дуучин Жастин Бибер Youtube сувгаар өөрийн уран бүтээлээ цацдаг байсан бөгөөд удалгүй түүний авьяасыг дуучин Usher олж харснаар од болох гараа нь эхэлсэн юм. Улмаар тэрээр ердөө 14 настайдаа Def Jam Records студитэй гэрээ байгуулж, дэлхий хэмжээний поп од болох карьераа эхлүүлсэн билээ.

Сонирхуулахад хэсэг хугацаанд хувийн амьдралдаа төвлөрч байсан Жастин Бибер хэдхэн хоногийн өмнө "Changes" нэртэй тав дах цомгоо танилцуулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх