Хайх

Жастин Бибер Pikotaro-тай хамт сурталчилгаанд тогложээ

“Pen Pineapple Apple Pen”-ийн уран бүтээлчтэй хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан дуучин Жастин Бибер Super Bowl-ын үеэр танилцуулагдсан сурталчилгаанд тоглохын тулд өөрийн Instagram хуудсаа эргэн нээсэн билээ. Тэгвэл одоо Жастин японы SoftBank үүрэн холбооны операторын сурталчилгаанд тоглолоо. Энэхүү сурталчилгааны зураг авалтын видео тэр даруйдаа л цахим ертөнцөд тархаад байна.

Зураг авалтын видеоноос харахад одоо 22 настай Жастин Бибер японы сургуулийн сурагчийн дүрд тоглосон ба сурталчилгаанд түүнтэй хамт дэлхий даяар "PPAP" клипээрээ алдаршсан Pikotaro оролцжээ.