Хайх

Жеймс Бондын бүсгүйн дүрд тоглох жүжигчид яригдаж эхэллээ

Жеймс Бондын бүсгүйн дүрд тоглох жүжигчид яригдаж эхэллээ

Марго Робби ба Эмили Ратаковски нарын хэн нь тоглох вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Жеймс Бондын шинэ ангид тоглох эмэгтэй жүжигчдийн нэрс яригдаж эхэллээ. Уг дүрийг бүтээх хамгийн өндөр магадлалтай жүжигчдээр Марго Робби ба загвар өмсөгч Эмили Ратаковски нар шалгараад байна.

Тодруулбал онлайн мөрий тавьдаг Landbrokes компанийн мэдээллэснээр Марго Роббигийн Бондын бүсгүй болох магадлал сүүлийн үед 5/1 хувиар өссөн гэжээ. Түүний энэхүү амжилтыг "I,Tonya" кинотой нь холбож байгаа юм.

Тэгвэл Coral гэх бас нэгэн мөрийний компанийн рейтингээр "Gone Girl" кинонд тоглосон жүжигчин, модель Эмили Ратаковски энэ дүрийг бүтээх өндөр магадлалтай байгаа аж. Мөн Эмилия Кларк, Эмма Уотсон, Галь Гадот нар тус жагсаалтанд багтжээ.

Англи тагнуулч Жеймс Бондын тухай дараагийн кино нь энэхүү франчайзын 25 дах анги болох юм. Одоогийн байдлаар тус киноны найруулагчаар "Trainspotting", "Slumdog Millionaire" кинонуудыг бүтээсэн Дэнни Бойл тодрох өндөр магадлалтай байгаа билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх