Хайх

Жонни Депп, Эмбер Херд нарын тухай баримтат кино гарна

Жонни Депп, Эмбер Херд нарын тухай баримтат кино гарна

“Johnny vs. Amber”

Text: Buro.Mongolia


Discovery+ стриминг платформ Жонни Депп болон түүний хуучин эхнэр Эмбер Херд нарын харилцааны тухай өгүүлэх “Johnny vs. Amber” хэмээх баримтат кино гаргахаар болсноо зарласан байна.

Уг кино хоёр хэсэгт хуваагдаж гарахаар болжээ. Эхний хэсэг нь Эмберийг бусдад худал хуурмаг мэдээлэл түгээсэн гэдэгт бат итгэлтэй байгаа Жоннигийн үзэл бодол дээр суурилах бол хоёрдугаар хэсэг Эмберийн өнцгөөс тэдний дунд болсон үйл явдлыг харуулах байна. Эмберийн удаа дараалан мэдэгдсэнээр Жонни гэрлэлтээ батлуулснаас хойш хэрцгий, хар тамхины донтолттой дарангуйлагч болсон байна. Мөн эх сурвалжийн мэдэгдэж буйгаар баримтат кинонд хоёр талын өмгөөлөгчдийн өгсөн ярилцлага болон тэдний танилуудын мэдэгдэл багтах гэнэ.

Мөн өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор бичлэг болон аудио бичлэгүүд тус кинонд дэлгэгдэх талаар бүтээгчид нь онцолсон юм. Киноны продюсеруудаар Ник Хорнби, Фран Бейкер, Мэтт Рейд нар ажиллах бөгөөд энэ ондоо багтан олны хүртээл болох байна.

“Кинонд гарах шүүх хурал дээр дэлгэгдсэн аудио бичлэг, мессеж, дүрс бичлэг зэргээр дамжуулан үзэгчдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар чухал ойлголтыг өгнө” хэмээн продюсер Ник Хорнби хэлсэн байна.

Эргэн сануулахад, Жонни болон Эмбер нар 2015 онд гэрлэсэн бөгөөд үүнээс нэг жилийн дараа Эмбер нөхрөө гэр бүлийн хүчирхийлэлд буруутгаж, салах өргөдөл гаргасан билээ. Үүний дараа Жонни Эмберийн эсрэг шүүхэд нэхэмжлэл хүргүүлж, өөрийгөө хохирогч байсан гэдгийг мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх