Зул сарын эргэн тойронд: Дэмиен Херстийн чимсэн гацуур
Лондонд
Зул сарын баяр бол Их Британчуудын хувьд чухал цаг үе. Энд тэндгүй чимэглэсэн гудамж, талбай шинээр гэрэлтэж, дэлгүүр, кафены цонхнууд болон гацуур модод бүгдийн сэтгэлийг баясгадаг билээ.
Уран бүтээлч Дэмиен Херст ч мөн Зул сарын баярын бэлтгэлд оролцохоор шийдэж The Connaught зочид буудлын урд байрлах гацуурыг чимэглэжээ. Хүлээж байсанчлан тийм ч энгийн биш сэдвээр мод шинэчлэгдсэн байна. Гацуурыг чимэглэхдээ эмчийн хайч, эм тариагаар ашигласан байгаа нь уран бүтээлчийн зүгээс бидэнд шинжлэх ухаан, анагаах ухаан ямар их итгэл найдвар өгдөгийг сануулах хүсэл нь гэнэ. Мөн гацуурт нэмж элбэг дэлбэг байдлын бэлгэ тэмдэг болох цагаан хиам болон итгэл найдварын цагаан тагтаа байрлуулжээ.
Зочид буудлынхан ч сенсаци таригч Дэмиен Херстээс гацуурны уламжлалт тоглоом хүлээж байгаагүй бөгөөд тун сэтгэл хангалуун байгаа гэнэ.