Хайх

Дэлхийн загварлаг бүсгүйчүүд яг одоо ямар нарны шил зүүж байна вэ?

Дэлхийн загварлаг бүсгүйчүүд яг одоо ямар нарны шил зүүж байна вэ?

Алдартнууд ба street style оддын сонголт

Text: Ө.Тодгэрэл


Гар цүнх, гутал, iPhone утасны гэр гэх зэрэг эмэгтэйчүүдийн хамгийн нандин бөгөөд олны нүдэнд өртдөг аксесуаруудын тоонд нарны шил зүй ёсоор ордог. Загварын ертөнцөд нарны шилний гол үүрэг нарны туяанаас хамгаалахад биш, харин тухайн хүнийг хичнээн ядарсан ч бай үргэлж cool харагдуулах, эсвэл олон арван зурагчдын гэрэлтэх камернуудаас хамгаалахад оршдог юм. Улирал бүр шинэчлэгдсэн дизайн гарч, шинэ тренд үүсдэг нарны шилний салбарт яг одоо аль болох өвөрмөц, этгээд хийцтэй загварууд ноёрхож байна. Ретро уур амьсгалтай "муурын нүд" шилнээс эхлээд сансар огторгуйг санагдуулам футуристик шилнүүд алдартнууд ба street style одод дунд дэлгэрчээ.

Футуристик нарны шил

Дуучин Рианнагийн Dior ордонтой хамтран гаргасан футуристик загварын нарны шилнүүд энэхүү трендийг үүсэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Star Wars, X-Men гэх зэрэг кинонуудад ашиглагдаж болом эдгээр нүдний шил нь эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй, шийдэмгий харагдуулдаг онцлогтой.

Dior - "Rihanna"

Цагаан өнгийн өргөн хүрээтэй нарны шил

Цагаан өнгийн хүрээ ба бараан өнгийн линзний сөргөлдөөн аливаа төрхийг тун сонирхолтой болгодог. Тэр дундаа 1990-ээд оноос орчин үед шилжин ирсэн зууван хэлбэрийн нарны шилд холливүүдийн алдартнууд ба street style одод чин сэтгэлээсээ дурлаад байна.

Saint Laurent - Ivory SL 98 California

 

Муурын нүд

Ретро уур амьсгалтай "муурын нүд" шил нь street style дахь хамгийн эрэлттэй загвараар тодорлоо. Алдартнууд уг загварын илүү нарийхан хийцтэй хувилбарыг сонгож байгаа нь мөн 1990-ээд оны загвар эргээд моодонд орсонтой холбоотой юм.

Le Specs x Adam Selman - The Last Lolita Cat Eye

 

Дугуй хэлбэрийн нарны шил

Хавар-зун 2017 улирлын загварын шоунууд дээр "муурын нүд" ба авиатор загварууд давамгайлсан ч, төгс дугуй хэлбэрийн нарны шилийг дурдалгүй өнгөрч болохгүй юм. Street style одод ч бас энэ загварын ачаар сонирхолтой төрх бүрдүүлэх нь элбэг болжээ.

Prada - Trimmed Monochromatic Round Sunglasses

 

Өнгийн линзтэй нарны шил

Бид уг чиг хандлагын талаар өмнө нь бичиж байсан ч дахин нэг удаа онцлохыг хүслээ. Дэлхийг ягаан, шар, эсвэл бүр цэнхэр өнгөөр харахыг хүсвэл өнгийн линзтэй загвар сонгоорой.

Selima Optique - Maxou 3

цааш үзэх