Хайх

Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ?

Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ?

Text: Buro.Mongolia


Энэ зуны чухал аксесуаруудын нэг бол үсний хавчаар юм. Энэхүү гоёлыг загварын орднуудын цуглуулгын танилцуулгаас болон дэлхий даяарх street style төрхүүдээс харж болно. Үсний хавчаар үсний засалтыг хормын дотор амилуулан гоёмсог деталь болж өгөхийн сацуу сэтгэл сэргээдэг увдистай билээ.

Энэ улирлын хувьд яаг л бидний багадаа зүүдэг байсан шиг нандин чимэглэлүүд тренд байх болно. Тухайлбал, загварын томоохон инфлюенсэрүүдийн нэг Бланка Мирогийн аялалдаа авч явсан Le Manso брэндийн дельфины хэлбэртэй үсний хавчаар, мөн Gucci, Chanel загварын орднуудынх шиг винтэж, классик загварын толгойн чимэглэлүүдийг анхааралдаа аваарай. Харин илүү сонгодог, минималист хэв маягийг эрхэмлэгчид алтлаг өнгийн хавчаараар үсний засалтаа гоёж байна. Алтлаг өнгө бүх төрлийн үсний өнгөнд сайхан зохидог давуу талтай юм. Харин оройн хүлээн авалт, үдэшлэгт тохиромжтой загварын хавчааруудыг Lelet NY, Chanel, Jennifer Behr болон Versace брэндүүд танилцуулжээ.

Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 1)
Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 2)
Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 3)
Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 4)
Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 5)
Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 6)
Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 7)
Энэ зун ямар үсний хавчаар зүүх вэ? (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх