Хайх

Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга

Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга

Text: Buro.Mongolia


Хамгийн энгийн атлаа олон үйлдэлт аксесуар бол торгон алчуур юм. Энэхүү гоёл нь өнгө, хээ, хэмжээний өргөн сонголттой байдаг тул хормын зуур төрхийг илүү сонирхолтой болгодог. Тиймээс бид энэ удаа энгийн алчуураар олон төрлийн загварлаг төрхүүдийг бүтээх аргуудаас хүргэж байна.  

Сонгодог бандана

Хамгийн энгийн арга бол торгон алчуурыг толгойн гоёл болгон зүүх юм. Та хамгийн хайртай алчуураа сонгон эрүүн доороо эсвэл толгойнхоо ар талд зангидах маягаар загварчлах боломжтой. Мөн энэ нь халууны улиралд уламжлалт нарны болон саравчтай малгайг орлож илүү шинэлэг төрхийг бүтээхэд тань тусална.

Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 1)
Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 2)

Үсний боолт

Үсээ боосон ч хэт энгийн биш, загварлаг харагдуулах гоёл бол торгон алчуур билээ. Уг гоёлоо ашиглан ардаа нэг боож эсвэл үсээ сүлжихдээ алчуураа оролцуулан загварчлах боломжтой. Ингэхдээ аль болох нимгэн бөгөөд урт алчуур сонгохыг зөвлөж байна.

Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 6)
Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 7)
Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 8)

Хүзүүний аксесуар

Өвлийн ноолууран ороолтоо тайлж торгон алчуураа зүүх цаг иржээ. Хүзүүндээ зүүхдээ заавал алчуурын бөгж хэрэглэн төгс харагдах гэж хичээлгүй зангидаж уяад хайхрамжгүй загварчлах боломжтойг санаарай.

Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 9)
Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 10)

Майк, топ

Алчуурыг топ болгон зүүх нь багагүй хичээл зүтгэл шаарддаг ч хамгийн загварлаг аргуудын нэгт ордог. Гоёмсог топ болгон загварчлах хамгийн энгийн арга бол алчуураа гурвалжин болгож нугалаад үзүүрийг нь доош харуулан цээжээ ороож ардаа зангидах билээ. Хэрэв та 2000-аад оны төрхийг бүрдүүлэхийг хүсвэл хоёр үзүүрийг нь зөрүүлэн хүзүүнийхээ ард зангидаарай. Мөн та TikTok, YouTube тавцангуудаас энгийн алчуурыг топ болгон загварчлах зааварчилгааг олох боломжтой.

Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 11)
Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 12)

Бүс 

Дараагийн загварлаг аргачлал бол алчуурыг бүсний оронд ашиглах билээ. Та oversize пиджак өмсөхдөө биеийн галбираа илүү тодотгохыг хүсвэл бүсний оронд арай шинэлэг харагдуулах алчуур сонгоорой. Ингэхдээ пиджактайгаа өнгө дагуу эсвэл тод өнгийн ямар ч загвараас сонгох боломжтой юм. Түүнчлэн өмд, юбкагаа тэлээгээр биш алчуураар бүсэлж хээ болон өнгөний деталийг нэмээрэй.

Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 15)
Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 16)
Зуны хамгийн хэрэгтэй аксесуар: Торгон алчуурыг загварчлах 5 арга (фото 17)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх