Хаврын wishlist: Chanel-ын шинэ нарны шил
Дөрвөн төрлийн өнгө
Сүүлийн сарын турш Монголын будлиантай цаг агаар биднийг нэг бол нимгэн пальто өмсөхөд, нэг бол далд хийсэн өдөн хүрмээ дахин гаргаж ирэхэд, нэг бол бүр зонтик ашиглахад хүргэсэн. Өвлийн улирал дуусаагүй ч юм шиг, эсвэл бүр зуны улирал эхэлчихсэн ч юм шиг ойлгомжгүй сэтгэгдэл төрж байлаа. Юутай ч тавдугаар сараас эхлэн цаг агаар илүү тогтворжиж, дулаан өдрүүд ирэх шинжтэй байна. Тиймээс одооноос эхлэн нарны шилээ бэлдэж тавих нь зүйтэй болов уу.
Хэрвээ та шинэ нарны шил хайж байгаа бол удахгүй худалдаанд гарах Chanel-ын жижиг цуглуулгыг сонирхоод үзээрэй. Францын загварын ордон зууван болон "эрвээхий" хэлбэртэй, ягаан, цайвар цэнхэр, бор, саарал өнгөний сонголттой шинэ загвар танилцуулсан байна. Эдгээр зугаатай ба өнгөлөг шилнүүд хавар-зуны улирлын төгс чимэг болно.