Хайх

Ким Кардашьян ба түүний ихрүүд нарны шилний цуглуулга танилцууллаа

Ким Кардашьян ба түүний ихрүүд нарны шилний цуглуулга танилцууллаа

Кимийн гаргаж буй цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ оны хоёрдугаар сард Ким Кардашьян дизайнер Каролина Лемкетэй хамтран нарны шилний цуглуулга гаргах болсноо зарласан билээ. Харин одоо Кимийн Instagram хуудсанд хамтарсан цуглуулгын анхны сурталчилгааны зургууд нийтлэгджээ.

Сурталчилгааны зургууд дээр Кардашьян болон түүнтэй ижил үс засалт, нүүр будалт хийсэн хэд, хэдэн бүсгүйчүүд шинэ загварын нарны шил зүүсэн харагдана. Өнгөт линзтэй том хэмжээтэй спорт маягийн нарны шил нь сүүлд тренд болоод буй дугуйчны стилийг санагдуулах болно. Цуглуулгад нийт 6 төрлийн нарны шил багтсан бөгөөд загварууд тус бүрдээ $100-аас бага үнээр үнэлэгдэх юм.

Ким Кардашьян ба түүний ихрүүд нарны шилний цуглуулга танилцууллаа (фото 1)

Ким Кардашьян ба түүний ихрүүд нарны шилний цуглуулга танилцууллаа (фото 2)

цааш үзэх