Хайх

Кутюр даашинз Dior-ын шинэ үнэт эдлэл болон хувирлаа

Кутюр даашинз Dior-ын шинэ үнэт эдлэл болон хувирлаа

Маргад, очир эрдэнэ ба ногоолин чулуудаас бүрдсэн цуглуулга

Text: Buro.Mongolia


Dior загварын ордны үнэт эдлэлийн хэлтсийн бүтээлч захирал Виктуар де Кастеллан шинэхэн Archi Dior цуглуулга танилцууллаа

Шинэ цуглуулгад бөгж, ээмэг, хүзүүний зүүлт ба бугуйн цаг багтжээ. Виктуар де Кастеллан загварын ордны үүсгэн байгуулагч Кристиан Диорын алдарт эсгүүрүүдээс санаа авч бүх үнэт эдлэлийг хувцас мэт бодож, урласан байна. Маргад эрдэнэ, очир эрдэнэ, ногоон манан, анар, ногоолин чулуудаар хийгдсэн шинэ загварууд хунирсан, намирсан, мушгиралдсан загвартай болжээ.

Archi Dior цуглуулга зөвхөн Парис хотын Монтень өргөн чөлөө дээрх Dior брэндийн нэрийн бутикт худалдаалагдах болно.

цааш үзэх