Pink star очир эрдэнийн чулуу 71,2 сая доллароор зарагдаж дэлхийн рекорд тогтоолоо
Sotheby's дуудлага худалдаанд
Одооноос эхлэн Pink Star нэртэй очир эрдэнэ чулуу дэлхийн хамгийн үнэтэй чулуу гэж тооцогдох боллоо. Хонг Конгд болсон Sotheby's дуудлага худалдаанд 59,60 карат хэмжээтэй энэхүү чулуу 71,2 сая доллараар зарагдсан байна. Үүний өмнө нь 2016 оны тавдугаар сард болсон Женевийн Christie's дуудлага худалдаанд Oppenheimer Blue гэх очир эрдэнийг 57,5 сая доллараар худалдаж байсан юм.
Анхны үнийг нь 56,62 сая доллароос эхлэн дуудсан Pink Star очир эрдэнийг Хонг Конгийн үнэт эдлэлийн худалдаачин Чоу Тай Фүк гэх эрхэм авсан гэдгийг Sotheby's дуудлага худалдааныхан мэдэгджээ. Pink Star очир эрдэнийг 1999 онд Ботсвана улсаас олсон бөгөөд анхны хэмжээ нь 132,5 карат байсан юм. Чулууг хоёр жилийн хугацаанд засч, өнгөлсний дараа ийнхүү 59,60 карат хэмжээтэй болжээ. Pink Star очир эрдэнийг 2003 оноос эхлэн Лондон дахь Смитсоны Байгалийн Түүхийн Музейн үзвэрт тавьж, олон нийтэд танилцуулсан байдаг.