Хайх

Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited

Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited

Text: Buro.Retelling


Энэхүү цуглуулгаараа дамжуулан тэд олон нийтээс хөрөнгө босгох замаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж буй

“Мода хуучирч, хэв маяг л үлддэг” гэж Ив Сен-Лоран хэлсэн байдаг. Трендүүд улиран оддог загварын ертөнцөд цаг хугацааны эрхшээлээс ангид оршдог цөөн хэдэн элемент бий. Тэдний нэг бол хар өнгө. Хүч чадал, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон энэхүү өнгө Avant брэндийн шинэ коллекцид нэвт шингэжээ. Тус брэндийн хавар-зун 2024 улирлын BLACK limited цуглуулга нь энгийн хэр нь чамин хэв маяг болоод хэрэглээний төгс зохицол бүхий загваруудаас бүрдэнэ.


ЯЛДАМ БӨГӨӨД ЭРМЭГ


Avant брэнд өөрсдийн гаргасан BLACK Limited цуглуулгаараа дамжуулан бүсгүй хүний ялдам төрхийг номхон дөлгөөн, няцашгүй байж чаддаг дотоод хүч чадалтай нь нэгтгэн харуулахыг зорьжээ. Үүгээрээ тэд эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлээд зогсохгүй хүмүүс дан ганц бие махбодоо хувцаслахаас гадна зүрх сэтгэлээ сонсохыг ч мөн уриалж байна.

Гоо үзэсгэлэн, эрх чөлөө, дотоод хүчийг илэрхийлэх уг коллекцид торгон материалаас авдаг сэрүү татам мэдрэмж болоод хөвөн даавууны байгалийн зөөлөн шинж чанар хосолжээ. Түүнчлэн шөнийн тэнгэрт гялтганах од мэт металлик наалтууд нь цуглуулгын онцлох деталь болсон байна. Энэхүү чимхлүүр элементийг тэд эмэгтэй хүн бүрийн дотроо тээж явдаг далд хүслийг бэлгэдэн бүтээжээ.

Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 1)
Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 2)

УХААЛАГ ШИЙДЭЛ БА ҮНЭ ЦЭНТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ


Хооронд нь солбиж хослуулах боломжтой, нийт 14 загвараас бүрдэх уг цуглуулга нь орчин үеийн элементүүдийг агуулахын зэрэгцээ хэзээ ч хуучрахгүй хэв маягтай гэдгээрээ онцгой. Цуглуулгад орсон бүх загварт хар өнгө зонхилох тул өөр хувцаснуудтайгаа хослуулан төрөл бүрийн төрх бүрдүүлж болно. Үүнээс гадна Avant-ын шинэ загваруудыг “statement piece” буюу хувцаслалтынхаа нүд булаах гол элемент болгон стайлинг хийх боломжтой. Иймд эдгээр загварууд нь хэдхэн өмсөөд мартагдахгүй, үргэлж хэрэглээнд байж, хувцасны шүүгээнд удаан хугацаанд аж төрснөөр байгальд ээлтэй бөгөөд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж чадна.

Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 3)
Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 4)

ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН ДЕТАЛЬ, МОДАНААС ГАРАХГҮЙ СИЛУЭТ


Цуглуулгын нэрийн хуудас болсон мөнгөлөг деталь нь хавар-зун 2024 улирлын эрэлттэй чиг хандлагуудын нэг гэдгийг дурдах нь зүйтэй. Усан будаг, бийрээр зурсан мэт абстракт мөнгөлөг хээг тэд юбканы хормой, бүсэлхий, цамцны мөр, энгэр гэхчлэн хэсэгт шингээжээ. Ингэснээр тухайн загвар өдөр тутамд өмсөж болохуйц минимал хэр нь үл ялиг үдшийн өнгө аястай болсон байна. Цуглуулгад багтсан бас нэгэн онцлох загвар нь мөнгөлөг мини юбка бөгөөд энэ нь ямар ч төрхөд глэм бөгөөд үл ялиг футуристик уур амьсгал оруулах ач холбогдолтой билээ.

Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 5)
Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 6)

Шинэ загварууд биеийн галбирт таарсан сонгодог силуэттэй учраас хувцаслалтын суурь болдог давуу талтай, мөн моданаас гарна гэж айлтгүй. Утсан мөртэй майк, поло захтай цамц, бариу манжет, бөмбөгөр ханцуйтай цамц, хуниастай макси юбка гэхчлэн загваруудаас сонголтоо хийсэн байхад таны хувцасны шүүгээн дэх дийлэнх хувцастай уялдаатай харагдаж чадна.

Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 7)
Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 8)
Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 9)
Avant брэндийн шинэ цуглуулга: Мөнхийн классик BLACK Limited (фото 10)

WIN-WIN ЗАРЧИМ


Аvant Clothing Co. нь дотооддоо сүлжмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 ажилтантай компани юм. BLACK Limited коллекциороо Avant брэнд уламжлалт хөрөнгө оруулалтын аргаас татгалзаж, хэрэглэгчдээсээ хөрөнгө босгох замаар үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго тавьсан билээ. Тэд нийт 50 сая төгрөг босгохоор зорьж байгаа бөгөөд үүнийгээ үйлдвэртээ шинэ сүлжих машин авахад зарцуулах аж. Төслийн хүрээнд BLACK Limited коллекцийн загваруудыг цаашид зах зээлд худалдах үнээс 25-30%-ийн хөнгөлөлттэй санал болгож байгаа юм. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэл тэлэх, олон төрлийн сүлжээс бүхий шинэ загварууд гарах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарах ач холбогдолтой ажээ. Та брэндийн дэлгүүрт хүрэлцэн ирж, эх загваруудыг өмсөж үзээд сонголтоо хийх боломжтой. 


Avant Mongolian Cashmere

Хаяг: СБД, 1-р хороо, Эко Тауэр, 401

Facebook: Avant Mongolia

Instagram: @avant.cashmere.wool

цааш үзэх