Balenciaga, хавар-зун 2019 цуглуулга
Орчин үеийн гоо үзэсгэлэн
Balenciaga брэндийн бүтээлч захирал Демна Гвасалия тэйлор хийцийн пиджак, өргөн мөртэй хүрэм, минимал өнгө аястай даашинз зэргээс бүрдсэн 2019 оны хавар-зуны цуглуулгаа танилцууллаа. Дизайнер шинэ цуглуулгыг "Орчин үеийн гоо үзэсгэлэн" хэмээн тодорхойлсон ба тэр бүр хослол өмсөөд байдаггүй залуу үеийнхэнд зориулжээ. Энэхүү залуу үеийнхэнд зориулсан шинэ төрлийн хийцийг Демна "нео-тэйлор" хэмээн нэрлэсэн байна. Загварын шоуг онцгой болгосон бас нэгэн элемент бол футуристик мэдрэмж төрүүлэх тайз засал байсан юм. Дижитал уран бүтээлч Жон Рафмантай хамтран бүтээсэн видео хонгил мэт тайз нь зочдыг хэсэг хугацаанд бодит байдлаас тасрахад хүргэлээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт