Хайх

Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа

Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа

Balmain брэндийн хувцсаар Barbie шиг хувцаслах боломжтой боллоо

Text: Buro.Mongolia


Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен нь Барби болон Кений хэв маягаас урам зориг аван ямар нэг хүйсийн хязгаарлалтгүй цуглуулгыг бүтээжээ. Тэрээр тус цуглуулгаараа дамжуулан бага насныхаа хүслийг биелүүлсэн байна. “Энэхүү цуглуулга нь миний дизайнерын хувьд тээж явсан хүслийг, мөн бага насны минь мөрөөдлийг биелүүлж өглөө. Тухайн үед би барбид маш их хайртай байсан ч аав маань барбигаар тоглохыг хорьдог байсан. Харин одоо миний бие Barbie брэндтэй хамтран цуглуулга гаргасандаа үнэхээр их талархаж байна. Энэ цаг үед бусдад шүүмжлүүлэхгүйгээр цэвэр өөрийнхөөрөө байгаа нь үнэлж баршгүй эрх чөлөө юм” хэмээн Оливье Рустен онцолсон юм.

Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа (фото 1)

Тус цуглуулга нь 70-аад онд Пьер Бальмены зохион бүтээсэн монограм хээ, мөр өндөрлөгч, том алтан товч зэрэг элементүүдтэй нийт 50 загвараас бүрджээ. Өнгөний хувьд Barbie-ийн нэрийн хуудас болсон bubblegum pink буюу бүдэг ягаан өнгийг түлхүү ашигласан байна. Мөн бүтээлч захирал 2012 оны намар-өвөл цуглуулгад багтсан алдарт Fabergé даашинзаа яг л үндсэн загвараар нь, гэхдээ ягаан өнгөөр урласан байв. Эдгээр болон бусад загваруудаас бүрдсэн капсул цуглуулга нь энэ сарын 13-ны өдөр худалдаалагдаж эхлэхээр болжээ. Үнийн хувьд $295-$42,494 ам.долларын хооронд байх юм.

Эргэн сануулахад, энэхүү цуглуулга нь Оливье Рустен, Mattel компани нарын анхны хамтын ажиллагаа биш юм. Дизайнер маань 2021 оны дижитал загварын шоуныхаа үеэр Барби болон Кенийг эхний эгнээнд суулгаж, барбинд зориулан тусгайлан урласан Balmain-ы хувцсаар тэднийг гоёсон билээ. “Энэ бол маш хөгжилтэй атлаа гүн утга санаа агуулсан цуглуулга юм. Би Барби, Кен хоёрын хувцасны шүүгээг нэгтгэж хүйсийн хязгаарлалтыг арилгахыг зорьсонтой зэрэгцэн хүн бүр өөрсдийн гэсэн эрх чөлөөтэй ‘Barbie’ ертөнцөө бүтээхийг уриалахыг хичээлээ” хэмээн Оливье цуглуулгынхаа утга санааг тайлбарласан билээ.

Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа (фото 2)
Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа (фото 3)
Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа (фото 4)
Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа (фото 5)
Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа (фото 6)
Balmain загварын ордон Barbie брэндтэй хамтран хүйсгүй цуглуулга гаргалаа (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх