Хайх

Buro 24/7 тойм: Emilio Pucci, resort 2017

Buro 24/7 тойм: Emilio Pucci, resort 2017

Амралт эхэллээ!

Text: Buro.Mongolia


Массимо Жоржеттигийн шинэ аяллын цуглуулгыг хараад та шууд л ажил төрөл, сургууль соёлоо түр орхиж, амралтаа авмаар санагдах болно

Зуны улирал албан ёсоор эхэлчихсэн байгаа ч зуны зугаатай, эрх чөлөөтэй уур амьсгал хараахан бүрдээгүй байгаа мэт санагдана. Гэхдээ Emilio Pucci-гийн шинэ цуглуулга нөхцөл байдлыг бага ч болов уу засч, бидэнд сайхан мэдрэмж үлдээлээ. Массимо Жоржетти урьд өмнө нь ярилцлага өгч байхдаа энэ "галзуу" ертөнцөд бүх ажлаа түр хойш нь тавьж, аялал зугаалгад гарах нь хамгийн шилдэг тансаглал юм гэж нэг биш удаа дурдаж байсан билээ. Тэр энэхүү үзэл бодлоо өөрийн шинэ аяллын цуглуулгадаа шингээсэн байсан.

Аялал зугаалгад гарсан үед бидний өнгөгүй байсан амьдрал гэнэт л хамгийн тод бас олон төрлийн өнгөөр чимэглэгдэж, бүх зүйл сонирхолтой санагдаж эхэлдэг шүү дээ. Яг л үүний адил Emilio Pucci-гийн аяллын цуглуулга том хэмжээстэй, тод өнгөтэй, цэцэг ба ургамлын хээтэй, анхаарал татам гялалзсан гоёлтой загваруудаар дүүрэн болжээ. Цуглуулгын хувцас бүр биднийг далайн эрэг эсвэл халуун орон руу аялахыг уриалж байлаа.

цааш үзэх