Хайх

Buro 24/7 тойм: Isabel Marant, resort 2017

Buro 24/7 тойм: Isabel Marant, resort 2017

Их хотын амар тайван байдал

Text: Buro.Mongolia


“Би далайн аялалд зориулсан хувцаснууд бүтээдэггүй” хэмээн Изабель Маран шинэ цуглуулгынхаа талаар ярьлаа

Isabel Marant брэндийн шинэ цуглуулгад цамц маягийн хөнгөн даашинзууд, чөлөөт загарын пижам хувцаснууд болон эмэгтэйлэг цэцгэн хээнүүдийн зэрэгцээ том хэмжээстэй пальтонууд, оффисын уур амьсгалтай захтай цамцнууд ба том сүлжмэлтэй свитерууд багтжээ. Өөрийн аяллын цуглуулгадаа дизайнер Маран тун завгүй ч гэлээ мөн хажуугаар нь цагаа зугаатай өнгөрүүлж чаддаг орчин үеийн, ажил хэрэгч бүсгүйн дүрийг гаргажээ. Цуглуулгын ихэнх хувцаснууд өдөр ажил дээрээ мөн орой үдэшлэг дээр зохицох боломжтой нэлээд энгийн загвартай болсон байна. Яг л ийм төрлийн хувцсыг их хотын бүсгүйчүүд хүсдэг мэт санагдана. Дизайнер түүнчлэн дүрэмт хувцасны сэдвийг загварууддаа түлхүү шингээсэн нь металлаг материал, хэрэгцээнд нийцсэн халаас, цахилгаан зэрэг деталиудаас илт харагдана. Ерөнхийдөө брэндийн шинэ цуглуулга ажил ба амралтыг төгс хослуулсан байлаа.

цааш үзэх