Бюро 24/7 тойм: Coach 1941, намар-өвөл 2019
Стюарт Веверс ахин Америк орноос бүтээлч санаа авлаа
Coach 1941 брэндийн бүтээлч захирал Стюарт Веверс намар-өвөл 2019 цуглуулгыг урлахдаа Америк орон, тэр дундаа Калифорни мужаас бүтээлч сэдэл авжээ. Модерн глэм уур амьсгал мэдрэгдэх шинэ цуглуулгад намирсан даашинз, цацагтай хүрэм, ковбой гутал, тэйлор хийцийн пиджак, хиймэл хурганы арьсан бомбер зэрэг загварууд давамгайлсан ба хөх, бор, хүрэн улаан зэрэг өнгөнүүд түлхүү орсон байлаа. Түүнчлэн дизайнер Стюарт Веверс бүтээлч санаа эрэлхийлэн Калифорни мужийг зорих замдаа Америкийн уран бүтээлч Каффе Фассэт гэх эрхэмтэй танилцаж, түүний бүтээсэн хээнүүдийг зарим загварууддаа шингээсэн болохоо онцолсон юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт