Бюро 24/7 тойм: Парис дахь Chanel Metiers d’Art загварын шоу
Эртний Парисыг эргэн дурссан нь
Энэ жил Chanel Metiers d'Art загварын шоу 13 дах удаагаа зохион байгуулагдлаа. Брэндийн хамт олон загварын шоуг алдарт Ritz зочид буудалд хийсэн байна. Pre-fall цуглуулгын шинэ загвараар гоёсон загвар өмсөгчид бэлдэж зассан тайз биш, харин зочид буудлын танхим дундуур, ширээ тойрон суусан зочдын хажуугаар алхлаа. Загварын шоунд ойролцоогоор 300 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд "тайзан" дээр гарсан моделиуд дунд Лагерфельдын найзууд ба урлангийн тэнгэрүүд Фаррелл Уильямс, Кара Делевинь ба Лили-Роуз Депп нар багтсан байлаа.
"Та бүгд яг л тансаг рестораны босгыг давж буй, үдшийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй ба сэтгэл булаам эрэгтэй мэт өөртөө итгэлтэйгээр алхах хэрэгтэй" хэмээн бүтээлч захирал Карл Лагерфельд шоуны өмнөхөн загвар өмсөгчдөд зааварчилж байлаа. Энэ удаагийн шоуны хамгийн гол санаа нь Габриэль Шанелийн эрин үе дэх Парис хотын уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж байсан юм.