Бюро 24/7 тойм: Victoria Beckham, хавар-зун 2018
Энгийн эсгүүр, цэмцгэр элементүүд
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Виктория Бекхэмийн цуглуулга дахь эмэгтэйлэг байдал цаг үеэ даган хувьсан өөрчлөгдлөө. Бэлхүүс тодотгосон загварууд сул эсгүүртэй болж, power dressing хэв маягтай хувцаснууд нэмэгдэж, даашинзуудын оронд бага зэрэг авангард аястай брюк өмдтэй хослолууд давамгайлах боллоо. Гэхдээ Бекхэм өөрийн загварууддаа хичнээн их өөрчлөлт оруулсан ч брэндийнхээ үндэс суурь болсон эмэгтэйлэг байдлыг үргэлж авч үлддэг уламжлалтай. Тэрээр ингэхийн тулд хөх ягаан, цайвар бор, бүүдгэр шар гэх зэрэг зөөлөн өнгөнүүд дээр төвлөрч, хагас гэрэлтэх материал ашиглаж, хуниас ба цацаг гэх романтик элементүүд оруулсан байлаа.