Хайх

Бюро 24/7 тойм: Victoria Victoria Beckham, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Victoria Victoria Beckham, pre-fall 2017

Уламжлалт эсгүүртэй энгийн, чөлөөтэй загварууд

Text: Buro.Mongolia


Зураг:

"Энэ бол миний өмсөхийг хүссэн, хөнгөхөн ба зугаатай загварууд" хэмээн Виктория Бекхэм "Victoria Victoria Beckham" гэх шинэ цувралынхаа талаар ярьж байна. Шинэ цуглуулга эмэгтэй бүрийн шүүгээнд байх ёстой суурь загваруудаас бүрдсэн харагдана. Дундаж урттай даашинз, пальто, сонгодог загварын брюк өмд, сул өмсгөлтэй свитер цамц зэрэг нь өдөр тутамд өмсөхөд зориулалттай, орчин үеийн бүсгүйн энгийн бөгөөд биед эвтэйхэн хэв маягийг илтгэх хувцаснууд юм.

Энгийн эсгүүртэй загваруудыг бага зэрэг сонирхолтой болгох үүднээс Виктория цуглуулгадаа төрөл бүрийн хээ, наамал материал нэвтрүүлсэн байлаа. Цуглуулга гүн улбар шараас эхэлж, аажмаар хар-цагаан өнгийн хослол руу шилжих болно. Үүний хажуугаар дизайнер мөн бараан цэнхэр, зөөлөн ногоон, цайвар цэнхэр ба улаан өнгөнүүд ашигласан байгаа.

цааш үзэх