Coach 1941, намар-өвөл 2018
Өмнө зүгийн готик бүсгүйчүүд ба залуучууд
Намар-өвөл 2018 улиралд зориулагдсан Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр дизайнерууд дунд ой модны сэдэв ихэд түгээмэл байлаа. Зарим нь уг сэдвийн дагуу цуглуулгаа бүтээсэн бол, зарим нь загварын шоуны ерөнхий заслаа ийнхүү шийдсэн юм. Coach 1941 брэндийн бүтээлч захирал Стюарт Веверс ч бас энэхүү давлагаанд нэгдэж, ой модны амин сүнс ба америкийн өмнө зүгийн готик хэв маягийг илтгэсэн загварууд бүтээжээ. Үүний үр дүнд цуглуулгад хээтэй хөнгөн, намирсан даашинз, ковбой маягийн савхин хүрэм, хатгамал ба таваар чимэглэгдсэн илгэн хүрэм, богиносгосон үслэг хүрэм болон савхин цацагтай цув багтсан байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт