Хайх

Флоренц биднийг дуудаж байна: Salvatore Ferragamo брэндийн эрэгтэй цуглуулга

Флоренц биднийг дуудаж байна: Salvatore Ferragamo брэндийн эрэгтэй цуглуулга

Хавар-зун 2020

Text: Buro.Mongolia


Salvatore Ferragamo брэнд өөрийн төрөлх Флоренц хотноо хавар-зун 2020 улирлын эрэгтэй цуглуулгаа танилцууллаа. Энэ нь шинэ бүтээлч захирал Пол Эндрюгийн анхны цуглуулга болж буйгаараа онцлог юм. Дизайнер өмнө нь брэндийн эмэгтэй чиглэлийн хувцас загварыг гурван жилийн турш хариуцаж ажилласан бөгөөд саяхан брэндийн бүх чиглэлийг удирдсан бүтээлч захирлын тушаалд очжээ. Загварын шоу Веккью ордон болон Нептуны усан оргилуурын фон дээр Синьори талбайд зохиогдсон ба дизайнер төрөлх нутагтаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор шоуны тайзнаа Нептун бурхны дүрслэлтэй цамц ба даашинз гаргасан юм.

Цуглуулгад мөн комбинзон, бомбер, шулуун эсгүүртэй брюк өмд, сул өмсгөлтэй цув, сүлжмэл материалтай футболка багтаж, хаки ногооноос эхлээд тод улбар шар хүртэлх бүхий л өнгөнүүд ашиглагдсан байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх