Jil Sander, хавар-зун 2021
Jil Sander шинэ цуглуулгадаа бусад брэндүүд шиг гэртээ өмсдөг энгийн хослол оруулахыг хүссэнгүй. Харин тэд нарийн бүтэцтэй, чамбай эсгүүртэй загваруудаа гэрэлтдэг, торгомсог материалаар зөөллөж хоршуулсан, мэдрэмжтэй загваруудыг урласан байна. Моделиудынх нь барьж буй зөөлөн материалтай хөвсгөр цүнхнүүд нь барьж явахад зориуд эвтэйхэн байхаар бүтээгджээ. Ерөнхийдөө завсрын зөөлөн өнгө зонхилсон коллекцио алтлаг өнгийн өвдөг давсан урттай арьсан гутал болон тод шар өнгийн дэрвэгэр даашинзаар амь оруулсан байна.
Jil Sander брэнд нь минимал хэв маягтай салшгүй холбоотой ч хос дизайнерууд болох Люк болон Люси Мейер нар сүүлийн үед гар урлал орсон загварт дурлаад байгаагаа хэлжээ. Тиймээс ч тэд гараар нэхсэн нөмрөг шиг оруулгатай нимгэн даашинзууд мөн ханцуйгүй цамц дээр нэхмэл алчуурыг гоёмсгоор уясан загваруудыг онцолсон юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт