Хайх

Кутюр загварын долоо хоног: Versace, хавар 2016

Кутюр загварын долоо хоног: Versace, хавар 2016

Эмэгтэйчүүдийн хүч

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өчигдөр шөнө Парис хотод кутюр загварын долоо хоног эхэллээ. Хамгийн эхэнд Versace брэнд шоугаа үзүүлж, Донателла Версачегийн бүтээсэн спорт маягтай кутюр загварууд танилцууллаа

Өнгөрсөн зуунд кутюр урлаг бол тодорхой насны, чинээлэг эмэгтэйчүүдэд зориулагдсан, бие галбирын аливаа өө сэвийг дарах, хэрэглэгчийн биед тусгайлан оёгддог загварын нэгэн төрөл байлаа. Харин орчин үеийн Atelier Versace-гийн хэрэглэгчид яг л бүтээлч захирал Донателла Версачегийн адил gym-ээр хичээллэдэг, өөгүй биетэй гэдэгт бид итгэлтэй байна.

Дасгал хийх сонирхолтой дизайнер бүсгүй өөрийн бэлтгэлийн хувцсаа урландаа авчирч, шинэ цуглуулгын суурийг тавьжээ. "Athletic couture" гэх нэршил авсан тус цуглуулгад неон өнгөнүүд, уулчны тоноглол болон маш их Swarovski болор талстууд оржээ. Цуглуулга ерөнхийдөө галбир барьсан, арьс ил гаргасан, тачаангуй хэв маягтай болсон байна. Цагаан бомбер хүрэмтэй хосолсон цагаан өмд нь яг л бэлтгэлийн иртүүз шиг бариу харагдлаа.

Шоуны гол моделиудад Рози Хаттингтон-Уайтли, Наташа Поли ба Ирис Стрюбеггер гэх зэрэг алдартнууд оржээ. Тэд цав цагаан тайзнаа "Би өөрийн дотоод хүчээ илтгэх биетэй төрсөн" гэх үгтэй дуун дээр алхаллаа.

цааш үзэх