Хайх

LFW: Burberry Prorsum, хавар-зун 2016

LFW: Burberry Prorsum, хавар-зун 2016

Гуйвшгүй төмөр цэргүүд

Text: Б.Амина


Зураг:

Харамсалтай нь үлгэрт гардаг охидыг зовлонгоос авардаг баатрын дүр түүхэнд үлдлээ. Тэнд залуучууд хөлөг баатар, аврагч болдог ч шинэ Burberry Prorsum цуглуулгад бүгд эсрэгээрээ байлаа

Нэвт гэрэлтдэг торон даашинзтай охид 2015 онд хэн нэгнийг гайхашруулна гэвэл юу л бол. Тэр ч байтугай сийрэг нэхээстэй цамц өмссөн залуусыг бид харж дассан. Үүнийг Алессандро Микеле хийсний дараа Кристофер Бейли давтан, сүүлд гаргасан эрэгтэй хувцасны цуглуулга нь ийм цамцаар дүүрэн болжээ. Энэ удаад ч бас тайзан дээр торон хувцастай залуус гарч ирлээ. Burberry Prorsum-ын бүтээлч захирал хэд хэдэн эрэгтэй төрхөөр өөрийн цуглуулгын танилцуулгадаа өвөрмөц шинж оруулахаар шийджээ. Харин охидын гоёсон торон эдлэлүүд нь стандарт бус харагдаж байлаа. Яагаад гэвэл Бейли сонгодог эмэгтэйлэг байдлын "хүчтэй" талыг нээхийг оролджээ. Үр дүнд нь залуу болон бүсгүйн байрыг солин, дасал болсон, стандарт дүрийг нь авч хаясан байна. Залуус цагаан морьтой хөлөг баатар, аврагч байхаа больж, харин бүсгүйчүүд хавар, зуны цуглуулгад гуйвшгүй төмөр цэргүүд болон хувирчээ. Торон, сул нэхээстэй гэрэлтдэг топ, цэцгэн хээ гээд юу ч тэдний хүчийг үгүй болгож чадахгүй аж.

Эрчүүд цэцгэн нэхээстэй цагаан цамцаар гоёж, шаргал өнгийн зангиа зүүж, сүлжмэл өмд өмсөн, цэмцгэр хүрэмтэй байх зуур бүсгүйчүүд дүрэмт хувцас, ёслолын жагсаалын цэргийн хувцастай байх юм. Зарим үед дүр төрх нь нэвт гэрэлтдэг, шулуухан байх бөгөөд, жишээ нь цэргийн мэт цэнхэр пальто дараалсан гялгар товчтой байх ч зарим үед анзаарагдамгүй бололтой. Охидын цэргийн хүрмийг тайлахад, Бейли тэдэнд харуулын өргөн цагаан өмдийг үлдээсэн байлаа. Мөн залуус ийм өмд, цээж барьсан торон нэхээстэй хар топ болон алтлаг гинжин бүстэй байх нь өнгөрснийг санагдуулж байсан юм. Тэдгээр охид дайны талбараас ирээгүй юм аа гэхэд бараг л тод өнгөөр будсан тоглоомон цэргүүдийн хайрцагнаас гарч ирсэн мэт. Тэгэхдээ бас өмнө нь байсан шиг хүүхэлдэйн ягаан байшингаас ирээгүй нь лавтай харагдана.

Зарим дайчны хувцасны доор ялдам, торон нэхээстэй даашинз эсвэл нарийн эрчилсэн олсоор нэхсэн даашинз харагдана. Бүхэлдээ хар байдалд бүдэг ногоон өнгө заримдаа үзэгдэх ч бид хууртагдахгүй. Ийм зориудын нүцгэн байдал нь дасал болсон аврал гуйсан ялдам байдлаас илүү хүчийг харуулах аж. Өөрийгөө захирах эрх мэдэл нь (амьдралын зарим тохиолдолд) бусад эрх мэдлээс хавьгүй хүчтэй байдаг билээ.

цааш үзэх