Max Mara, хавар-зун 2019 цуглуулга
Трендэд захирагдаж, fast fashion хүчээ авсан өнөө цагт Max Mara брэндийн бүтээлч захирал Иэн Гриффит хувцас загварын үнэ цэнтэй байдлыг харуулахыг зорьжээ. "Өнөөдөр нас насны эмэгтэйчүүд Max Mara брэндийн хүрмийг өмсөж байна. Хэдийд ч үнэ цэнэтэй байх загваруудыг бүтээх нь бидний зарчим" хэмээн Иэн Гриффит ярилаа. Хавар-зуны улиралд зориулсан энэхүү цуглуулгын нэг хэсэг нь орчин үеийн Амазоны бүсгүйг санагдуулах бол, нөгөө хэсэг нь 1980-аад оны Max Mara брэндийг эргэн дурссан мэт байлаа. Ингэхдээ өргөн мөр, цацаг гэх элементүүдийг цув, хүрэм зэрэгт шингээн тод өнгө болон бөмбөлгөн хээгээр баяжуулжээ.
Үндсэн элементүүд: Толгойн алчуур, өргөн мөр, бөмбөлгөн хээ, арьсан материалтай загварууд, цацаг, тэгш бус эсгүүртэй цамц, өргөн ханцуй, комбинзон
Үндсэн өнгөнүүд: Хаки ногоон өнгө, бор, beige, саарал, хар, цагаан
Стилистик аргачлалууд: Монохром буюу нэг төрлийн өнгөөр дагнах, олон давхарлах аргачлал
Аксесуар: Урт загвартай бээлий, толгойн алчуур, бэлхүүс тодотгосон бүс, кобра загварын нарны шил, өргөн оосортой cross-body цүнх
Нүүр будалт ба үс засалт: Байгалийн будалт, сүлжсэн үс