Хайх

Миланы загварын долоо хоногийн хаалтын өдөр: Dolce & Gabbana ба Missoni

Миланы загварын долоо хоногийн хаалтын өдөр: Dolce & Gabbana ба Missoni

Хөзрийн хатан хаан болон хагас гэрэлтсэн даашинз өмссөн лаванда цэцэг

Text: Buro.Mongolia


Dolce & Gabbana

Dolce & Gabbana брэндийн хавар-зун 2018 цуглуулгын үндсэн сэдвээр "Хайр" тодорч, дизайнерууд уг сэдвийг Хөзрийн Хатны дүр төрхөөр илэрхийллээ. Цуглуулгад галбир барьсан бага зэрэг готик аястай даашинзууд, брэндийн таних тэмдэг болсон цэцгэн хээтэй өдөр тутмын даашинзууд, хөзрийн тэмдэгтүүдээр чимэглэгдсэн загварууд болон power dressing стилийн хэд, хэдэн хослолууд багтжээ.



Missoni

Missoni брэндийн 20 жилийн ойн баярт зориулагдсан энэхүү тэмдэглэлт загварын шоунд бүтээлч захирал Анжела Миссони брэндийн түүхэнд анх удаагаа эрэгтэй ба эмэгтэй загваруудыг нэгтгэлээ. Миссони мөн энэ удаад хөх ягаан өнгийн хагас гэрэлтсэн даашинз, улбар шар кобминзон гэх зэрэг цөөн хэдэн зоригтой загварууд танилцуулаад авлаа.

цааш үзэх