Хайх

MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга

MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга

Залуу загвар зохион бүтээгч А.Түвшинзаяагийн бүтээлүүд

Text: Д.Марал


Зураг: March Nine Media

Хөх хот болон Милан хотуудад хувцасны дизайнераар ажиллаж байсан туршлагатай залуу загвар зохион бүтээгч А.Түвшинзаяа 2018 онд Монгол үндэсний гоёлын хувцас, насанд хүрэгчдийн болон хүүхдийн эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын хувцас урладаг TUVZA хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ. Тус брэнд нь “MPDU Fashion Week” загварын шоуны үеэр сонирхол татам хээ, материалаар дүүрэн бусдаас өвөрмөц цуглуулгыг толилуулсан юм. 

Цуглуулгыг нийт гурван хэсэгт хувааж болох ба нэгдүгээр хэсэгт үүлэн хээ, хоёрдугаар хэсэгт ирвэсний хээ, харин гуравдугаар хэсэгт матрын арьсыг санагдуулам материал болон хээтэй загварууд багтжээ. А.Түвшинзаяа тод цэнхэр, ягаан, улаан, ногоон зэрэг зоригтой өнгөнүүд ашиглахаас эмээдэггүй бөгөөд эсгүүрийн хувьд ч oversize, бэлхүүс тодотгосон, богино болон урт гэсэн төрөл бүрийн туршилтуудыг хийсэн байна. Түүнчлэн TUVZA брэндийн шинэ цуглуулгад гар аргаар урласан өнгө өнгийн цэцгэн хатгамалтай цүнх, өнгө болон материалаар хувцастайгаа хослох цүнх, малгай зэрэг аксесуарууд оржээ. Мөн дизайнер А.Түвшинзаяа нь шинэ цуглуулгад багтсан курткануудыг пиджак мэт харагдах эсгүүрээр уурласан болохоо онцоллоо. 

MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 1)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 2)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 3)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 4)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 5)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 6)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 7)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 8)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 9)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 10)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 11)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 12)
MPDU Fashion Week: Олон төрлийн хээ, материалаар дүүрэн TUVZA брэндийн цуглуулга (фото 13)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх