Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоногийн сүүлийн өдрүүд: Carolina Herrera, 3.1 Phillip Lim, Rosie Assoulin

Нью-Йоркийн загварын долоо хоногийн сүүлийн өдрүүд: Carolina Herrera, 3.1 Phillip Lim, Rosie Assoulin

Дизайнерууд ирэх хаврын улирлын үндсэн чиг хандлагуудыг тодорхойлж байна

Text: Бюро 24/7


Carolina Herrera

"Дизайнер хүн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлийг цуглуулгадаа шингээх ёстой. Харин би эмэгтэй хүнийг дэгжин хувцаслах учиртай гэж үздэг" хэмээн Каролина Херрера хавар-зун 2018 цуглуулгынхаа талаар хэлжээ. Дизайнер энэ удаад цэцгэн хээг тод өнгөнүүдтэй хослуулж, бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг загвараар гоёхыг санал болгож байна.



3.1 Phillip Lim

Шинэ цуглуулгад дизайнер Филлип Лим юугаар ч орлуулж боломгүй, мөнхийн сонгодог цагаан топыг онцоллоо. Тэрээр тэгш бус хэмтэй цагаан футболка, хуниас ба бүсээр чимэглэгдсэн захтай цагаан цамц болон халуун өдрүүдэд тохиромжтой цагаан майка тайзнаа гаргаж, шулуун эсгүүртэй брюк өмд ба өвдөг давсан юбкатай хослууллаа. Цуглуулгын бас нэгэн бие даасан сэдвээр Испанийн Фламенко бүжиг тодорсон юм. Дизайнер уг сэдвийг олон давхарга ба хээтэй юбка, улаан өнгийн даашинз гэх зэрэг уламжлалт элементүүдээр илэрхийлжээ.



Rosie Assoulin

Дизайнер Рози Ассулин хавар-зуны улиралд зориулан төрөл бүрийн эсгүүр ба хийцтэй даашинзууд бүтээлээ. Бэлхүүс тодотгосон, хуниасаар чимэглэгдсэн, олон давхарга материалаар хийгдсэн, сул загварын гээд байж болох бүхий л даашинзууд түүний цуглуулгад үзэгдсэн юм. Рози цуглуулгынхаа үндсэн сэдвээр сельфи авах урлагийг сонгож, хамгийн анхны сельфи буюу эртний Ромын хөрөг зургуудыг хувцаснууд дээр хээ болгон буулгажээ.

цааш үзэх