Орчин үеийн Celine эмэгтэй хэрхэн харагддаг вэ?
Celine 2020 оны аяллын цуглуулгаа танилцуулж байна
Дизайнер Эди Слиман бүтээлч байдлаа маш товч бөгөөд тодорхой байдлаар илэрхийлдэг нь түүнийг онцгой нэгэн болгодог болов уу. Тэрээр Celine брэндэд зориулан маш энгийн атлаа өөгүй загваруудаас бүрдэх аяллын цуглуулгыг бүтээжээ. Эрэгтэйлэг эсгүүрийн пиджак, цацган захтай цамц, цэцгэн хээтэй даашинз, сүрлэн цүнх, тариачны даашинз, богино тайралттай трапеци жийнс, цагаан кет, судалтай майка зэрэг загварууд шинэ цуглуулгад багтсан ба эдгээр "энгийн" загварууд нь хоорондоо хосолсноор төгс төрх бий болгож, орчин үеийн Celine эмэгтэйг илэрхийлэх мэт байлаа. Түүнчлэн нарийн гинж, бугуйвч, арьсан тэлээ, aviator нарны шил зэрэг аксесуарууд нь цуглуулгын энгийн атлаа шик байдлыг улам бүр тодотгосон юм.