Puma ба Адриана Лима нарын боксоос сэдэвлэсэн хамтарсан цуглуулга
Бэлтгэлийн өмсгөлүүд
Спорт хувцасны Puma брэнд болон Бразилын загвар өмсөгч ба Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Адриана Лима нар боксоос сэдэвлэсэн, намар-өвөл 2019 улирлын хамтарсан цуглуулга гаргажээ. Цуглуулгад зузаан ултай, ердийнхөөс урт түрийтэй пүүз, малгай, уртасгасан эсгүүртэй бомбер, сүлжмэл топ, юүдэнтэй цамц, спорт өмд зэрэг бэлтгэлийн зориулалттай загварууд багтсан байна.
"Уг цуглуулга дээр ажиллахдаа би ретробоксоос бүтээлч санаа авсан. Энэ нь миний хамгийн дуртай спорт юм. Би мөн саарал, улаан, хар ба цагаан гэх хамгаас дуртай дөрвөн өнгөө ашиглан Puma-гийн дизайнеруудтай эцэж цуцашгүй ажилласан. Оёдол бүр, деталь бүрийг төгс байлгахыг хичээлээ" хэмээн Лима ярьжээ.
Цуглуулгын сурталчилгааны зургуудыг Нью-Йоркийн зурагчин Тео Веннер дарсан байна.