Saint Laurent, намар-өвөл 2018
Хэзээ ч дуусашгүй мэт урт хөлнүүд тайзыг эзэллээ
Дизайнер Энтони Ваккарелло өөрийн арга барилдаа үнэнч хэвээр байна. Савхин материалтай богино шоорт, 1980-аад оны өргөн мөртэй, гүн ухлаадастай даашинз, платформ ултай өндөр өсгийт зэрэг нь дахин нэг удаа цуглуулгын үндсэн загваруудаар тодорлоо. Харин цуглуулгын уур амьсгалын хувьд сүүлийн улирлуудад дизайнер аль болох залуу бөгөөд панк чиглэлийг баримталж байгаа хэдий ч, цуглуулга дотроос ганц хоёр дэгжин, даруухан загвар олж харах боломжтой. Ерөнхийдөө Saint Laurent брэндийн цуглуулга бүрд үүсгэн байгуулагч ив Сен-Лорены архив дахь алдарт элементүүд ордог уламжлалтай. Бага зэрэг рок-н-ролл, тачаангуй аястай хар өнгийн хувцаснууд өөрийн эрхгүй домогт дизайнерыг санагдуулдаг билээ.