Хайх

Schiaparelli, хавар-зун 2021

Schiaparelli, хавар-зун 2021

Text: Buro.Mongolia


Загвар зохион бүтээгч Дэниэл Роузберри Schiaparelli брэндийн бүтээлч захирлаар ажиллаж эхлээд жил гаран хугацаа өнгөрсний дараа өөрийгөө улаан хивсний ёслолын дизайнер гэдгийг албан ёсоор зарласан юм. Тэрээр Emmy Awards наадмын улаан хивсний ёслолд кино од Режина Кингийг 2020 оны кутюр коллекцийн загвар болох урдуураа богино, хойгуураа урт индранил өнгийн гоёмсог үдшийн даашинзаараа гоёсон нь олныг шуугиулж амжсан билээ. (COVID-19 цар тахал гарснаас болж бүх арга хэмжээ онлайн байдлаар зохиогдсон учраас жүжигчин бүсгүй гэрийнхээ арын хашаанд алхан зургаа даруулжээ).

Роузберри нь домогт Schiaparelli брэндийн онцлог болсон өдөр тутмын загваруудыг сюрреализмтай хослуулдаг. Түүний загварууд хэзээ ч энгийн байдаггүй бөгөөд үргэлж этгээд гэмээр хээнцэр загвартай өдөр тутмын хувцаснуудыг зохион бүтээдэг. Тахлын энэ хүнд үеийг үл харгалзан Дэниэл Роузберри энэ удаад гайхамшигтай шинэ цуглуулгыг бүтээж чаджээ. Хэтрүүлэгтэй гэмээр алтлаг өнгийн бүрмэл нүдний шил, металл амны хаалт, хиймэл хумс, бүр хөхний товч хүртэл урласан байсан. Нүдний хэлбэр дүрс бүхий алтлаг детальтай цүнхнүүд нь сонирхолтой концепцтой зураг авалтуудыг нь чимж харагдсан юм. Аксессуарууд нь өвөрмөц байсантай адил хувцаснууд нь ч бас анхаарал татам байж чаджээ. Тухайлбал урд талдаа гараар зурсан хөхний дүрстэй цагаан сорочкан цамц, эмэгтэй хүний дүрс хэвлэсэн тод ягаан, цагаан хослолууд, сюрреалист царайнуудыг дүрсэлсэн нэхмэл загварууд оруулж өгсөн нь өдөөн хатгасан мэт тун сонирхолтой харагдаж байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх