Виктория Бекхэм анхны хуримын цуглуулгаа танилцууллаа
Минимал стильтэй даашинз ба хослолууд
Дизайнер Виктория Бекхэм хуримын чиглэлээр хувцас урлаж эхэллээ. Victoria Beckham Bridal гэх анхны хуримын цуглуулга нь брэндийн ерөнхий гоо зүйн дагуу минимал, цэмцгэр стильтэй болсон харагдлаа.
Цуглуулгад багтсан цагаан болон зааны ясан цагаан гэх хоёр төрлийн өнгөтэй даашинз ба хослолууд нь ямар нэгэн нэмэлт чимэглэлгүй, уламжлалт дэрвэгэр хормойгүй, маш энгийн атлаа загварын нарийн мэдрэмж илтгэсэн тансаг хийцтэй болжээ. Дизайнер ердөө л зарим даашинзыг тод өнгийн бүсээр чимэглэж, бусдаар бол загваруудыг байж болох хамгийн минимал дизайнтайгаар үлдээсэн байлаа.