Хайх

Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд

Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд

Text: Buro.Mongolia


Улирал солигдохтой зэрэгцэн зузаан хувцсаа тайлж, хаврын төрхөө бүрдүүлэх цаг ирлээ. Тэр дундаа хүмүүс үслэг дотортой гутлаасаа салж хөнгөн пүүз өмсөхийг тэсэн ядан хүлээсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид энэ хавар эрэлттэй байх загварууд болон тэдгээрийг хэрхэн загварчилж болох талаар хүргэж байна.  


I

Өнгөлөг загварууд 

Өнгөлөг хувцаслалт аливаа төрхийг сонирхолтой болгоод зогсохгүй таны болон эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааг сэргээх хүч чадалтай байдаг. Тэгвэл та улирал солигдож, амархан ядрах хандлагатай байгаа энэ үед амьдралын зөв хэв маяг баримтлахаас гадна хувцсаараа, тэр дундаа өнгөлөг пүүзээрээ дамжуулан эрч хүчээ нэмээрэй.

Өнгөний хоршил, хэлбэр, материалын сонголтоороо маш олон брэндүүд анхаарал татаад байна. Тухайлбал, Chloé загварын ордны дахин боловсруулсан торон материалтай “Nama” пүүз, Gucci брэндийн 90-ээд оны хэв маягтай, резинэн детальтай загвар, Balenciaga-ийн зузаан ултай “аавын пүүз” болон болон Stella McCartney-гийн этгээд загварын, байгальд ээлтэй материалаар хийсэн "Reclypse" загваруудаас сонголтоо хийх боломжтой.

Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 1)
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 2)
Stella McCartney
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 3)
Chloé
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 4)
Balenciaga
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 5)
Gucci

II

Спорт одод

Энэ улиралд Nike брэндийн “Air” технологиор урласан загваруудаас өмсөхийг санал болгоё. Жишээ нь, Nike-ийн “Air Huarache” загвар нь агаар оруулсан улны тусламжтай уланд ирэх ачааллыг багасгадаг тул гүйхэд болон олон цагаар алхахад тохиромжтойгоос гадна өдөр тутамд өмсөж болохоор универсал дизайнтай билээ. Түүнчлэн Nike, Adidas зэрэг спорт хувцасны акулуудаас гадна мэргэжлийн тамирчдын үүсгэн байгуулсан On брэнд тус зах зээлд хүч түрэн орж ирж байгаа юм. Тэд үүлэн дээр алхах мэт мэдрэмжийг өгөх зорилгын дагуу бүтээгдэхүүнүүддээ 90% дахин боловсруулан түүхий эд ашигладгаараа онцлогтой.

Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 6)
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 7)
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 8)
Nike
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 9)
On
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 10)
Veja
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 11)
Golden Goose

III

Өдөр тутмын загварууд

Минимал хэв маягтай, цэмцгэр пүүзнүүд хэзээ ч моданаас гарахгүй нь ойлгомжтой. Тус загвар нь бүх төрлийн юбка, даашинз, тейлор хийцтэй өмд, жийнс зэрэг хувцастай зохицдог тул өдөр тутамд өмсөхөд тохиромжтой билээ. Тэгвэл энэ хавар Givenchy, The Row, Acne Studios, Isabel Marant брэндүүдийн тансаг зэрэглэлийн бөгөөд энгийн хэв маягтай загварыг анхааралдаа аваарай.

Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 12)
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 13)
Isabel Marant
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 14)
Acne Studios
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 15)
The Row
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 16)
Givenchy

IV

Эргэн дурсахуй

70-аад оны ретро классик, old school хэв маягт дурлагсдад Loewe брэндийн илгэн гадаргуутай “Flow”, Gucci загварын ордны монограм хээтэй “Tennis 1977” загварууд таалагдах нь гарцаагүй. Эдгээр пүүзийг өргөн өмд, oversize пиджактай хослуулан athflow стилийг бий болгож эсвэл ноолууран кардиган, твид юбкатай загварчилж преппи-шик төрхөө бүрдүүлээрэй.

Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 17)
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 18)
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 19)
Loewe
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 20)
Gucci
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 21)
Nike
Энэ хавар ямар пүүз өмсөх вэ? Тренд загварууд болон стайлингийн санаанууд (фото 22)
Common Projects

Пүүзээ загварчлах санааг эдгээр Instagram хуудаснуудаас аваарай

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх