Хайх

Орос, Скандинавын Instagram блогеруудаас санаа авъя: Ямар ноосон цамц өмсөх вэ?

Орос, Скандинавын Instagram блогеруудаас санаа авъя: Ямар ноосон цамц өмсөх вэ?

Text: Buro.Mongolia


Цаг агаар хасах градусыг заахад хамгийн түрүүнд бид хувцасны шүүгээгээ дулаан хувцсаар дүүргэх хэрэгтэй болдог. Тиймээс бид таны намар, өвлийн бэлтгэлийг хөнгөвчлөх зорилгоор дулаахан атлаа загварлаг цамцнуудыг Орос болон Скандинавын орнуудын загварын блогеруудын сонголт дээр үндэслэн танилцуулж байна.


Сүүн өнгөтэй

Классик атлаа загварлаг төрхийг бүрдүүлэхийг хүсэж байгаа бол сүүн өнгө хамгийн зөв сонголт билээ. Тухайлбал, Оросын блоггер Мария Червоткина Proenza Schouler брэндийн бие барьсан, захтай кардиган сонгосон бол Лиза Love Republic-ийн ноолууран цамцаар төрхөө бүрдүүлжээ. Харин Анастасия илүү зузаан хувилбарыг санал болгож байна.

Богино

Нидерландын загварын блоггер Аннемик Кессельсийн Instagram хуудсандаа нийтэлдэг минималист төрхийг Скандинавчууд хараад андахгүй. Тэрээр хүйтний улиралд зузаан материалтай, богино загварын ноосон цамцыг өргөн брюкэн өмдтэй хослуулах дуртай билээ.


Тод ногоон

Өнгөлөг хувцасны сайн тал нь төрхийг ямар ч нэмэлт аксесуаргүйгээр загварлаг харагдуулдагт оршдог. Тиймээс хүйтний улирал гээд яарч сандран хар, бараан хувцас сонгохоосоо өмнө дахин нэг бодоод үзээрэй. Ялангуяа намар-өвөл 2021 цуглуулгад ногоон өнгө давамгайлсан бөгөөд блогерууд аль хэдийнээ тус өнгийн, загварлаг хувилбаруудыг харуулж эхэлжээ.


Хээтэй

Дани улсын блоггер Эмили Синдлев болон Оросын Лиза Гусевская нарын Instagram хаягаас өнгөлөг бөгөөд янз бүрийн хээтэй ноосон цамцнуудыг харах боломжтой. Тухайлбал, Эмили неон ногоон, гүн бор өнгийн судалтай цамцыг сонгож үүнийгээ өнгө дагуу хантааз, өргөн, beige өнгийн өмдтэй хослуулсан бол Лиза нил ягаан цэцгэн хээтэй пастель кардиган болон tie-dye хээтэй цамц сонгож 70-аад оныг санагдуулам өнгөлөг төрхийг харуулжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх