Хайх

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар

ISAIA брэндээс бүрдүүлж болох төгс хувцасны шүүгээ

Text: Ө.Тодгэрэл


Температур буурлаа гээд дагаад загварын стандарт буурах ёстой гэсэн үг биш. Мөн хөл хорионд орлоо гээд бэлтгэлийн өмднөөс өөр хувцсыг мартах ёстой гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ энэ үед загварын тусламжтай сэтгэл санаагаа сэргээж, хэвийн өдрүүд удахгүй ирэхийг хүлээн төгс хувцасны шүүгээгээ төлөвлөж байх нь зүйтэй билээ. Мэдээж үүгээрээ бид бодлогогүй олон зүйл худалдан авахыг биш харин чанартай цөөн зүйлсээр капсул хувцасны шүүгээг бүрдүүлэхийг хэлж байгаа бөгөөд ингэхдээ Монголд энэхүү стандартад нийцэх загваруудыг санал болгодог ISAIA брэндийг онцолж байна.

Пандемик, хөл хорио, цаашлаад өвөл, цас гээд яг одоо бүрдээд байгаа бүх нөхцөл байдлаас харахад "гангалах" шаардлага огтхон ч байхгүй мэт санагдана. Гэтэл үнэндээ гэртээ ч хамаагүй өөртөө зориулан сайхан хувцаслах нь бидний сэтгэл санааг дээшлүүлж, илүү хүчирхэг мэдрүүлдэг увдистай болохыг бүгд мэднэ. Тиймээс яг л энэ үед хүйтний улирлын ухаалаг капсул хувцасны шүүгээгээ төлөвлөн бүрдүүлж, тун удахгүй ирэх өөдрөг өдрүүдэд бэлтгэлтэй байхыг уриалж байна.

Эрэгтэй загварын хувьд Италичуудын сарториал стиль хамгийн сонгодогт тооцогддог тул тэднээс санаа аван капсул хувцасны шүүгээ бүрдүүлэх нь хамгийн хялбар арга болдог. Зөв сонголт хийж чадсан тохиолдолд өвлийн улиралд ердөө хэдхэн хувцасны тусламжтай олон загварлаг төрх бүрдүүлж болдог ба гол нь чанар, хийцэд анхаарлаа хандуулснаар олон жил өмсөх ухаалаг хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг. Тэгвэл тэр бүгдийг Moнголоос, бүр тодруулбал Шангри-Лагийн нэгдүгээр давхарт байрших ISAIA брэндээс олох боломжтой билээ .

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 1)

ISAIA-гийн хувьд тэйлоринг болон чанараараа дэлхийд үнэлэгдсэн тул шинэ цуглуулга бүрийх нь эсгүүр, хийц өөгүй төгс байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин өнгө, материал болон дизайны хувьд үргэлж хөгжин дэвшиж, шинэлэг байдаг бөгөөд 2020 оны өвлийн улиралд л гэхэд тэд Неаполийн өв болсон Дэлхийн 2-р дайны үеийн хорогдох байр, театр, Грек болон Ромын туурь, сүм хийд зэрэг түүхэн газруудаас санаа авсан байгаа. Үүний үр дүнд эртний чулуунууд болон газар шороог санагдуулам баялаг бараан өнгөнүүдтэй, бага зэрэг цэргийн хэв маягтай загварууд цуглуулгад зонхилсон бөгөөд үүнээс гадна илүү чөлөөт стильтэй жийнсэн загварууд болон спорт эсгүүртэй хүрэмнүүд цуглуулгад орж ирснээр контемпорари уур амьсгал нэмэгдэж, амьдралын ямар ч нөхцөлд өмсөж болох сонголтууд өргөжсөн байгаа.

Ингээд загварлаг, сарториал стильтэй эрчүүдийн шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй 10 загварыг харцгаая.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 2)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 3)

Ноосон хослол

Мэдээж сарториал хувцасны шүүгээний үндэс суурь бол төгс тэйлорингтэй хослол юм. Итали эрчүүд хослолыг хамгийн чухал хувцас гэж үздэг тул чанарт нь маш өндөр ач холбогдол өгч, чанарын тал дээр хэзээ ч буулт хийдэггүй. Өвлийн улиралд харин торгоны оруулгатай ноосон хослолууд хамгийн зөв сонголт болдог. Тэр дундаа ISAIA-гийн ноосон хослолууд хөнгөн, нимгэн хийцтэй байдаг тул илүү тансаг харагдаж чаддаг байгаа.


Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 4)

Ноосон эсвэл ноолууран хантааз

Итали эрчүүдийн өвлийн хувцаслалтын хамгийн том нууц нь давхарлах аргад оршиж байдаг. Хоолойтой цамц дээр пиджак, дээр нь хантааз, дээр нь пальто зэрэг байдлаар тэд өөрт байгаа цөөн хэдэн хувцаснуудаа төрөл бүрээр загварчилж, давхарлаж, илүү сонирхолтой төрхийг бүрдүүлж өгдөг. Харин илүү тансаг, цэмцгэр стиль бүрдүүлэхэд ISAIA-гийн санал болгох ноолуурын хольцтой ноосон хантааз шилдэг сонголт болно. Чанартай, цэмцгэр харагдахаас гадна ноосон материалтай хантааз нь нимгэн атлаа дулаан, давхарлаж өмсөхөд хөдөлгөөн хорихгүй эвтэйхэн гээд олон давуу талтай билээ.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 5)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 6)

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 7)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 8)

Пальто

Оффис эсвэл болзоо гээд нөхцөл байдлаас үл хамааран ямар ч хувцсан дээр пальто үргэлж зохимжтой байдаг. Илүү загварлаг сонголт хийхийг хүсвэл давхар энгэртэй, цэргийн хэв маягтай пальтог анхааралдаа авах хэрэгтэй бол илүү минимал, классик стильд дуртай бол бага зэрэг богино эсгүүртэй, цайвар өнгийн хувилбар байж болох юм. Ингэхдээ мэдээж пальтоны материал ноолуурын хольцтой, эсвэл сайн чанарын ноосоор хийгдсэн байхыг анхаарах хэрэгтэй.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 9)

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 10)

Хоолойтой цамц

Төрхийг хормын зуур илүү загварлаг болгож өгдөг, өмссөн эзнийгээ илүү нарийн мэдрэмжтэй харагдуулдаг хоолойтой цамц нь зузаан сорочкан цамц, пиджак, жийнсэн цамц, пальто, хантааз гээд байж болох бүх хувцастай зохицдог. Иймээс хүйтний улиралд саарал, хар, цайвар зэрэг үндсэн өнгийн хэд, хэдэн хоолойтой цамц бэлдээд тавьчихсан байхад бараг л өдөр бүр хэрэг болно гэдэгт итгэлтэй байж болно.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 11)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 12)

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 13)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 14)

Дөрвөлжин хээтэй ноосон пиджак

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд зөвхөн өвөл төдийгүй бараг бүх л жилийн турш хэрэг болдог цөөн загваруудын нэг бол ноосон пиджак юм. Ажил алба, ёслолын үед сорочкан цамцтай, чөлөөт үед хоолойтой цамц эсвэл футболкатай гээд төрөл бүрээр загварчилчихдаг ба илүү сонирхолтой байлгах үүднээс дөрвөлжин хээтэйг сонгох нь зүйтэй.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 15)

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 16)

Жийнсний өнгөтэй цамц

Үргэлж хэт албаны харагдахгүйн тулд энгийн цагаан сорочканы оронд жийнсний өнгөтэй хувилбар сонгосноор чөлөөтэй атлаа загварлаг хэв маягийг бүрдүүлж болно. Ийм өнгийн цамцыг жийнсэн өмд, брюк өмд гээд бүх хувцастай зохицуулж болох тул шүүгээн дэх хамгийн хэрэгцээтэй загваруудын нэг байна гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 17)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 18)

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 19)

Ямар ч нөхцөлд тохиромжтой универсал куртка

Нөхцөл байдал бүрт тааруулан олон өөр гадуур хувцас сонгохын оронд бүх үед тохиромжтой байх нэг л куртка байхад хангалттай. Энгийн үед хотын гудамжаар алхахад, эсвэл үдшийн хүлээн авалтад явахад, уулзалт хуралд оролцоход зэрэг ямар ч нөхцөлд өмсөж болох куртка олохын тулд юуны түрүүнд материалыг нь анхаарах хэрэгтэй. Жишээ нь ISAIA-гийн шинэ цуглуулгад багтсан 100% ноолууран материалтай, эсвэл дулаан дотортой цэвэр ширэн куртканууд нь эсгүүрийн хувьд спортлог атлаа материалынхаа ачаар тансаг харагдах тул ямар ч үед өмсөж болохоор юм.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 20)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 21)

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 22)

Дугуй захтай сүлжмэл свитер

Мөн л сорочкан цамцнаас эхлээд хантааз хүртэлх капсул шүүгээ дэх бусад бүх хувцастай зохицох, олон давхарлах стилистик аргачлалд нэн шаардлагатай байх өөр нэг загвар бол сүлжмэл свитер юм.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 23)

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 24)
Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 25)

Бомбер

Ямар ч насны эрэгтэйг шууд л илүү залуу, контемпорари харагдуулж чаддаг загвар бол бомбер юм. ISAIA-гаас хүйтэн улиралд илүү тохиромжтой байх, бүх цаг үед загвар нь хуучрахгүй нэхий бомберыг олох боломжтой.


Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 26)

Хилэн материалтай кет

Арьсан кеттэй харьцуулбал арчлахад хүндрэлтэй байж болох ч хилэн кет бол загварлаг эрэгтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой загвар юм. Ялангуяа хослол өмсөх дуртай эрчүүдэд хилэн кет илүү зохимжтой байж, гоо зүйн хувьд илүү хээнцэр харагддаг.

Загварлаг эрчүүдийн өвлийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 загвар (фото 27)

ISAIA Mongolia
Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар, ISAIA дэлгүүр
Утас: 77221010, 80906070
Facebook: ISAIA Mongolia
Instagram: @isaia_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх