Нью-Йоркийн MSCHF брэнд Birkenstock-ийн алдарт Arizona загварын шинэчилсэн хувилбарыг гаргалаа. Шинэ загварыг тэд хуучирч, урагдсан Hermès Birkin гар цүнхээр хийжээ.
Шинэчлэгдсэн Arizona хар, цагаан болон хүрэн улаан өнгөний сонголттойгоор гарсан ба үнийн хувьд $34,000-$76,000 хооронд хэлбэлзэж байна. Худалдаж авахыг хүсвэл брэндийн тусгайлан бэлдсэн бев хуудсаар зочлоорой.
MSCHF брэнд нь 2019 онд Nike Air Max 97 загварыг мөн л өөрсдийн уран сэтгэмжээр шинэчлэн гаргаж байсан бөгөөд тэрхүү шинэчлэгдсэн загвар нь нэн даруй жинхэнэ хит болж, тухайн онд шинээр гарсан шилдэг пүүзнүүдийн жагсаалтад долдугаар байр эзэлж байсан билээ.