Хайх

Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль

Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль

Аав хүү хоёрын загварын мэдрэмж

Text: Ө.Тодгэрэл


Бидний бодлоор Дэвид ба Бруклин Бекхэм нар орчин үеийн Холливүүдийн хамгийн загварлаг аав хүү хоёр юм. Харин та үүнтэй санал нэгдэж байна уу?

Хөлбөмбөгийн од ба түүний том хүү саяхан Лондон хотод зохион байгуулагдсан "King Arthur: Legend of the Sword" киноны нээлтэд хос стиль бүрдүүлэн хүрэлцэн ирснээр ийнхүү загварлаг өргөмжлөлийн эзэд боллоо. Анх удаа кинонд дүр бүтээсэн Дэвид цайвар бор өнгийн твид материалтай хослол сонгосон бол, өдгөө 18 настай Бруклин ногоон-бор өнгийн өмд ба цагаан футболка өмссөн байлаа. Тус бүрдээ тийм ч сэтгэл догдлом хувцаслаагүй эдгээр хоёр нь хамтдаа зогсох үедээ хүн бүрийн анхаарлыг татаж, жинхэнэ wow эффект үүсгэж байсан юм.

Өдөр ирэх тусам аавтайгаа усны дусал мэт адилхан болж байгаа Бруклин удмын ийм нарийн мэдрэмжтэй юм уу, эсвэл ердөө л аавынхаа домогт стилийг хуулбарлаад байна уу? Юутай ч Лондон хотын хуучинсаг атлаа нэгэн зэрэг хээнцэр хэв маягийг гаргаж чаддаг аав, хүү хоёр аль эртнээс хувцаслалтынхаа хэв маягийг хослуулж ирсэн юм. Тэд энгийн үед хотын гудамжаар алхахдаа ижил төрлийн футболка ба шоортоор хосолж, мөн үдшийн цагаар улаан хивсэн дээр гарахдаа нэгэн жигд өнгийн төрх бүрдүүлдэг. Ингээд энэхүү үлгэр дууриалал болсон өхөөрдөм гэр бүлээс хосолсон стилийн санаа аваарай.

Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль (фото 1)Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль (фото 2)

Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль (фото 3)Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль (фото 4)Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль (фото 5)Дэвид ба Бруклин Бекхэм нарын хосолсон стиль (фото 6)

цааш үзэх